Цаг хугацаа хэлнэ

Утга зохиол судлаач Уртнасангийн Бямбанямын энэхүү номд дэлхийн болон Монголын уран зохиолын орчин үе, нэн шинэ үеийн гол төлөөлөгчдийн уран бүтээл, бичлэгийн арга барил, сэтгэлгээний онцлог, хэл хэллэг, зохиолын тойм зэргийг орчин цагийн шүүмж судлалын салбарын шинэлэг бичлэгийн хэлбэр болох уран зохиолын эсээ (literary essay), тайлал эсээ (analitic) эсээ байдлаар бичжээ.

Энд багтсан зохиолчдын бүтээл туурвил нь орчин цагийн тулхтай уншигчдын зайлшгүй унших, эргэцүүлэх ёстой бүтээлүүд гэсэн үүднээс сонгон, зохиолчийг зохиол бүтээлийнх нь түвшинд аль болох нээж, цааш дэлгэрүүлэн унших үүд хаалгыг аль болох том онгойлгож өгөхийг зорьсон байна. Уран зохиолын эсээ бичлэг нь уншигчийг зохиол бүтээлийн гүнд хөтлөн аваачих, шинээр зохиолчийг нээх, уран зохиолын идэвхтэй уншлагыг бий болгоход оршдог болно.

Хэвлэгдсэн он 2018
ISBN 9997882377
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Zolbayar
"Утга зохиол судлаач, шүүмжлэгч" гэдэг мэргэжилтэй болчхоогүйдээ баярламаар санагдав. Сайн зохиолч, сайн бүтээл цөөхөн байгаа нь гунигтай. Гэхдээ нэгэн насны амьдралдаа бүгдийг нь уншиж амжина гэж бодохоор гоё ч юм шиг...

Enhee Tsoodol
Хоёр орой гурван өдөр боломж гарах бүрт гартаа шүүрч, буцааж тавихад даанч харам байсан энэ ном надад өөрийгөө уран зохиолоос, түүний мөн чанараас тун чиг хол байнадаа хэмээн бодоход хүргэлээ. Ямар ч эргэлзээ, асуулт тавих боломж олголгүй шинэ санаа, шинэ зохиолчдоор “бөмбөгдүүлж” бишрэн суусан нь үүнийг нотлох буй заа.
“Зохиол хүн бүрд өөрөөр уншигдаж, тэгэх бүртээ өөр өөр ном болдог” гэж энэ номын нэгэн эсээнд бичсэн байсан. Уран зохиолын номуудыг шимтэн уншиж, өөр хооронд нь харьцуулж дагаад гарсан зохиолчийн бодрол, эргэцүүллийг нь уншихад үнэхээр тааламжтай байлаа.
#highly-recommend

Загарпэрэнлэй Түмэнбаяр
Номын зохиогч маань монголын анхны сэхээтнүүд баруун гарч сурсны мөрөөр мөшгиж яваад Истанбулд саатахдаа бэлэглэсэн ном. Умбэрто Экогоос эхлүүлэн Монгол, гадаадын нэрт бичгийн мастеруудыг хамруулан зохиол бүтээл дээр нь дүн шинжилгээ хийн бичсэн эссэний ном байна лээ. Зарим зохиолын задлал, өгүүлэмж нь сонирхолтой санагдсан. У.Бямбаням зохиогч маань өшөө олон сайхан бүтээл туурвина гэдэгт итгэлтэй байна.

Orchlon
У.БЯМБАНЯМ: "ЦАГ ХУГАЦАА ХЭЛНЭ" уран зохиолын эсээ"

Монголын болоод гадаадын уран зохиолын 40 төлөөлөгчийн ертөнцөөр аяласан 40 өдөр минь ингээд дууслаа. Дууслаа ч гэж угтаа бол утга, уран зохиолд улам их дурлах зах хязгааргүй өдрүүд минь эхэлж байна аа ☺️

Эл ном Уншихуй, Мэдрэхүй, Оршихуй, Нээхүй, Санахуй гэсэн 5 бүлэгтэй. Огт мэдэхгүй зохиолчдын хийгээд зохиолын өнгө аяс, ертөнцийг өөртөө нээж, оршихуйн тухай хэрдээ л “философидож", бодож эргэцүүлж, бичих-уншихын ур ухааны утсыг нэхэн шаглахыг оролдож, өөрийнхөө ертөнцийн гүн дэх мартагдаж орхисон хэсэг бусаг мэдрэмжүүдээ сэтгэлээсээ гаргаж тавиад эргүүлж тойруулан харж, мэддэг хэрнээ мартаж орхисон эсвэл огт анзааран хардаггүй зохиолчдынхоо тухай дурсан санаж, гайхан биширч, өшөө их унших хүсэл тэмүүллийг цээжиндээ булигласаар дуусгалаа. Утга зохиол судлаач өөрийн өнцгөөс харж мэдэрч бичсэн “уншигч төвтэй” ном учраас нэг талаасаа уншиж ойлгохноо хялбар, нөгөө талаас бичигчийн ертөнцөөр нь бас давхар аялчихаж байгаа юм 😎😎

Олон олон зохиолчдыг, зохиол бүтээлийг, шинэ мэдрэмж мэдлэгийг өөртөө нээхээс гадна унших арга барил эзэмшсэн, дорвиухан шиг уншигч байх ухаанд бага багаар суралцаж байна. Уншиж ухаарна аа гэдэг чинь урдах номоо хараачлаад, зүгээр л эхлүүлж бас төгсгөхийг хэлдэггүй. Ухаж ойлгож, таалж мэдэрч, имэрч зажилж, задлан шинжилж, нэгтгэн нийлүүлж, гүнд нь байгаа зүйлд дурлан тэмүүлж, санаасаас давсан санааг ухаарч ойлгож, өөртөө шингээж чадахыг хэлдэг юм болов уу гэж бодлоо. Ойлголоо. Тиймээс зохиолч хүмүүний өөр өөр ертөнцийг нээгээд зогсохгүй, өөртөө бөс өөрийгөө нээчих шиг л санагдана.

Бичиж тэмдэглэх, таньж ойлгох зүйл энэ номд зөндөө. Тэр тусмаа Монгол зохиолчдын тухай эсээнүүд маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ийм л хүмүүсийн үр сад гэдгээрээ бахархаж, яагаад өдийг хүртэл уншаагүйгээ сайн мэддэгүй байснаа гайхаж, их зохиолчдынхоо ур ухаан, урлан шагладаг үгсийн утга уянгийн бишрэн шүтэж суулаа. Ахин давтагдашгүй олон олон ертөнцийг танин мэдэх, мэдрэх, ухаарах, ойлгох их аяллын минь эхлэлийг тавьсан Byambanyam Urtnasan танд маш их талархаж байна аа. Цаг зав маруухан, байлаа ч хаанаас эхлэхээ үл мэдэх, алийг нь уншвал зохих вэ гэдэгтээ эргэлзсэн өдрүүдэд минь зөв чигийг зааж өгсөн яг л гэрэл шиг, луужин шиг тийм л ном байлаа 🙏🙏🙏

Chantsaa
Нас бараг жацуу нэгэн үеийн залуу маань ингэж бичиж туурьвиж буйд нь ихэд бахадмаар, баярламаар санагдлаа. Цөөнгүй уншигчийн нүдийг нээж, чигээ олоход нь нэмэр дөхөм болох биз ээ.

Ishdolgor
Зарим хэсэг нь гоё, зарим хэсэг нь савангийн дуурь тайлбарлаж байгаа аятай... Сүүлийн хэсэг байгаагүй бол яг л 3 өгөх байсаан хаха. Удаан цувруулж уншсаныг ч хэлэх үү. Гэхдээ монгол зохиолчдын тухай эсээнүүд нь илүү таалагдсан, сэтгэлд хүрсэн. Слойлыг бол ойлгож байна л даа. Гэхдээ л уншмаар санагдуулах хэмжээнд байвал... Зааз тэгээд юм мэдэхгүй би ч юугаа мэдэх вэдээ.