Тагтаа хэвлэлийн газар дэлхийн уран зохиолын үнэ цэнтэй бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулан уншигчдад хүргэхээс гадна үндэстний утга зохиолоо залуу үеийн уншигчдад сурталчлан таниулах үүднээс Монголын уран зохиолын шилдэг бүтээлүүдийг сорчлон хэвлэдэг билээ. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын шилдэг бүтээлүүдийг "Тэжээвэр", зохиолч Пүрэвжавын Баярсайханы шилмэл бүтээлүүдийг "Сармагчин бол сармагчин" нэрийг дор уншигчдадаа барьсан нь саяхан.
Харин энэ удаа бид яруу найрагч Батхүүгийн Батзаяагийн "Лонхонд байсан шүлгүүд" түүврийг шинэ үеийн яруу найргийн нэгэн содон өнгө, жиг сэтгэлгээ, тод хэл, яруу дуун болж чадна хэмээн итгэж уншигч олондоо хүргэж байна.