Хараахан ухаан суугаагүй, учраа олоогүй өсвөр насны охины тухай өсвөр насандаа бичсэн бэсрэг роман.

Гол дүр Сисиль яах аргагүй үзэл бодол нь биежээгүй, гэнэн томоогүй насан дээрээ яваа дэггүй охин гэдэг нь байн байн зөрчилдөх бодлууд, өөрийгөө бодсон мөчидхөн дүгнэлтүүдээс харагдана. Хүн бүр л ийм давлиун, бүхнийг өөрийнхөө зөв гэж ахархан боддог насыг дайраад өнгөрдөг байх.

Эцэст нь аливаа үйлдэл бүр үр дагавартай байдагчлан дулимагхан тунгаасан дэггүй үйлдлүүд нь насан туршдаа харамсмаар хор уршиг дагуулж байгаа нь гунигтай юм. Нээрэн л өсвөр насан дээрээ бид хичнээн дуулгаваргүй, бусдын зүрх сэтгэлийг өчүүхэн төдий боловч тоомсорлодоггүй эрх дураараа байдаг. Харин нас нэмэх тусам энэ чигээрээ үлдэхгүйхэн шиг ухаан сууж томоожих л хэрэгтэй байх нь. /өсвөр насны хийрхэл дээрээ гацсан Сисиль шиг сэтгэл зүрхтэй томчуул даанч байсаар л байдаг/
Хойд ээж болох хүнийхээ хяналтаас гарч эрх чөлөөтэй, хөнгөн амьдрах гэсэн бодолдоо хөтлөгдсөн яг л өсвөр насны хүүхдийн бодол мөн дөө. Аавынхаа хүүхэмсэг занг ашиглаж, гарах үр дүнг тооцолгүй ийм л төлөвлөгөө зохиож, эцэст нь гуниглаа юм биз дээ.
Сайн уу гуниг минь? Гэж хичнээн хүн хэлдэг бол?
Гүн гүнзгий гуниг гэхээс илүү хүн бүрт тохиодог гэгэлгэн гунигийн тухай өгүүлэх гэсэн юм уу даа, 18 настай охины бүтээл гэж байгаа, Аннаг л өрөвдлөө.
Хүний сэтгэл зүрхний далд, гүн хөндийд нуугдан байх гуниг ганцаардал гээч гарт баригдаж, нүдэнд үл үзэгдэх үйл явдлууддаа бид хэр анхаардаг вэ?
Зохиолч 18-хан насандаа бичжээ.Тийм сэтгэл хөвсөлзүүлсэн санагдсангүй. Бас хөнгөн хуумгай амьдрал охинд ч мөн нөлөөлж байгааг харуулжээ. Заримдаа амьдралын зорилго нь “мөнгө”, “хүүхэн”, “тансаг амьдрал” болчихсон хүмүүс байдаг даа. Тэд нарыг л төлөөлүүлжээ. Харин амьдралд нь ороод гарсан тэр АННА үнэхээр аав, охин хоёртой амьдарсан бол тэр хоёрыг нэлээн өөрчлөх байсан байх даа. Нас насанд бардам зан суусаар ихэмсэг төрх бүрддэг гэдгийн, хүчтэй харагдахгүй бол бусдад дээрэлхүүлнэ гэсэн АННА-гийн үг... 30 нас гарсан надад 20 настай гэнэн томоогүй би, одооны надад суусан “багахан” бардам занг надад яагаад суусныг сануулах шиг...
Яг энэ 7 хоногт надад тохиолдоод байгаа үйл явдалтай нэг л зохицоод байгаа энэ 2 ишлэл үг надад таалагдаад тэмдэглээд аваад үлдлээ.
1.tЗүс царай муутай хүмүүс хувь тавилантайгаа зүгээр л эвлэрчихдэг нь зарим талаар надад ёс бус санагддаг. Эцсийн эцэст бид хүмүүст таалагдахыг хүсдэггүй гэж үү? Бусдыг өөртөө татах гэсэн эл хүсэл анхаарлын төвд байж, өмчирхөх гэсэн хэтийдсэн эрмэлзлээс болдог уу эсвэл өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх гэсэн далд бодлоос үүсдэг үү гэдгийг харин хэлж мэдэхгүй.
2.tБусдын алдаа дутагдлыг засаж, залруулах үүргийг өөртөө хүлээдэггүй хүн л амархан дасан, зохицож чадна шүү дээ. / Би алдаа, дутагдалтай хүн хэдий ч бусад өөрсдөө сэтгэл гаргаагүйн улмаас үүссэн алдаа дутагдалд нь байж сууж чадахгүй, тэсрээд тэсрээд байгаа өөрийгөө яалтай... энэ 7 хоног хүнд долоо хоног байлаа гэж.../

17той охины том болох үйл явц. Хэзээ ч уншлаа даа, яг хэдтэй байсныг нь мартчиж, 14тэй ч байлуу.
Барууны соёл гэх үү эсвэл adult болсон гэх үү? Үнэн сэтгэлээсээ хайрлах биш, хэн хэдэн хүнтэй үзсэн бэ гэдгээрээ л уралдах шиг хуурамч ертөнц. Зохиолч 17 настай гээд байгаа ч үнэнч хайр (сэтгэлийн гүнээс хүндлэн бишрэх), шохоорхол (биеийн хэрэгцээгээ хангах) хоёрын ялгааг ухуулсан мэт. Нэгэн насны хайрыг үл тоосон аав охин хоёр сэтгэлийн амгаланг эс олж чадна. Хүн төрөлхтөн жинхэнэ хайрыг алхам тутамдаа л таних гэж хичээн залуу үедээ сургамжилж ирсний нэг жишээ гэлтэй. Яг л Монголын уран сайхны "Би чамд хайртай" кино шиг...
... Үзэсгэлэнтэй юмаа гуниг гэдэг ...
П. Элуар

Цээжний хөндийд хов хоосон оргих хирнээ юу ч юм бэ нэг юм амьсгал бөглөөд байх шиг... Гуниг л байхдаа.
"Сайн уу, гуниг минь" бэсрэг романыг уншиж дуусахад ийм л сэтгэгдэл төрсөн дөө. Гунигтай юмаа амьдрал гэдэг. Гэхдээ үзэсгэлэнтэй юмаа гуниг гэдэг.

Зугаа цэнгэл хөөсөн хөнгөн амьдралтай, биеэр амсах жаргалын төлөө юугаа ч зориулахад бэлэн эцгийнх нь дүр, ёсорхог, бардам, өөртөө итгэлтэй, ухаалаг Аннагийн дүр тэнгэр газар шиг боловч хүний дотор орших хоёр хүслийн туйлыг илэрхийлэх шиг.
18 ч хүрээгүй Сесиль охин аав шигээ юунд ч санаа зовдоггүй, юуны ч талаар бодож эргэцүүлдэггүй амар хялбар, одоодоо л жаргалтай амьдрахыг хүсдэг учраас амьдралыг нь ээдрээтэй болгох Аннад битүүхэндээ шаралхаж явна. Гэвч сэтгэлийнхээ гүнд өөрийгөө Анна шиг ухаалаг, өөртөө итгэлтэй, ихэмсэг нэгэн болсон байгаагаар төсөөлнө.

Сесиль гэнэн тэнэг, болчимгүй балчир охин шиг харагдавч зохиолч энэ дүрээр биднийг, хүнийг төлөөлүүлэн дүрсэлсэн юм шиг санагдсан. Бид амар хялбар, тайван жаргалтай байхыг хүсдэг ч, цаагуураа өөрт байхгүй тэр л хүний чанарыг эрэлхийлж амьдардаг. Улмаар зүрх сэтгэлд үүсэх зөрчил, эргэлзээт бодлууд тэдгээрээс үүдэн гарах алдаа оноотой үйлдлүүд, цаашлаад эдгээр нь сэтгэлд гуниг, ганцаардлыг авчирна. Ингэж л бид гунигтай анх танилцдаг. Гуниг, ганцаардлыг мэдэрч эхэлсэн мөчөөс хүн амьдралын талаар, өөрийнхөө тухай эргэцүүлж эхэлдэг байх. Ингэж бодохоор гуниг тийм ч муу зүйл биш. Гунигийн үзэсгэлэнтэй тал нь энэ. Бүхнийг өөрөөр харж эхлэх үүд нээгддэг ч гэж хэлж болох юм.

Аннатай ахин уулзсан мөчөөс Сесиль сэтгэл дотроо өөр нэг Сесильтэй зөрчилдөж эхэлсэн. Ингэж л юу ч боддоггүй хөнгөн амьдралдаа анх удаа гуниг, ганцаардлыг мэдэрсэн нь тэр бизээ. Харин эцэстээ хуучны жаргалтай хөнгөн амьдралаа эргүүлж олж авсан ч тэр өмнөх шигээ тэр амьдралдаа сэтгэл хангалуун жаргалтай байж чадахааргүй болсон. Гуниг Сесилийн амьдралын өөр бүлгийг нээж өгөх шиг санагдсан. Гуниг гэдэг үзэсгэлэнтэй...

Номын турш гунигийн талаар элдэв бодолд дарагдсаар дуусгав. Уншихад тааламжтай, сайн орчуулгатай, сайхан ном байлаа.

Бороотой өдөр уншиж дуусгаваас нэн тохиромжтой кк. Эморлын дээд цэгт хүргэнэ.
Өглөө шатан дээр суугаад жүрж идэндгээ кофе ууж тамхи татдаг хэсэг, далай эрэг дээр халуун элсэн нүүрээ нааж хэвтэж байгаа хэсгүүд дээр ч нүдэнд харагдтал дүрсэлсэн байна лээ. Тэгж хэвтмээр, жүрж идмээр.

Өсвөр насны хүүхэд бичсэн болоод тэр үү тэр нэг яах гээд байгаа нь үл мэдэгдэх, өөрийгөө ч ойлгохгүй драма эмо бдлыг сайн харуулсан бнлээ Хөөрхий Анне. Серил ч яахуу.