САРТР- зурагт хөтөч

ТАГТАА хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй философийн зурагт хөтөч цувралын эхнийхээр XX зууны хүн төрөлхтний сэтгэлгээний хамгийн том ололт болох МОДЕРНИЗМ-ын тухай өгүүлсэн "МОДЕРНИЗМ-Зурагт хөтөч" номыг уншигчдадаа танилцуулсан билээ. Тэгвэл цувралын дараагийнхаар XX зууны хүн төрөлхтний оюун сэтгэлгээний бас нэгэн том тунхаг болсон экзистенциалист философийг үндэслэгч, суут сэтгэгч, зохиолч Жан Поль Сартрын тухай өгүүлэх "САРТР-зурагт хөтөч" номыг өргөн барьж байна

Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 1980 онд насан эцэслэх хүртлээ Жан Поль Сартр дэлхийн хамгийн нэртэй франц зохиолч, олны танил философич байв. "Байх ба юу ч биш", "Огиудас", "Ухаан суух нас" зэрэг олон бүтээлийн эзэн тэрбээр XX зууны хамгийн урт настай, бас ч үгүй төвөгтэй үзлийн нэг болох экзистенциализмын эцэг билээ.

Энэхүү бүтээлд Сартрын ажил, амьдрал, марксист үзэл, 1968 оны оюутны хөдөлгөөн болон гуравдагч ертөнцийн орнуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөнийг дэмжиж байсан тухай, феминист Симон дэ Бовуартай насан туршдаа тогтоосон харилцаа, жир бус хүүхэд нас нь францын нийгмийг үзэх үзэлд нь хэрхэн нөлөөлсөн тухай өгүүлнэ.

Хэвлэгдсэн он 2017
ISBN 9997882318