Нэг уншаад ханах ном биш байлаа. Бодох эрэгцүүлэх, харьцуулах юмс ихтэй байсан ч би тэвчиж чадалгүй хөнгөн халтуур уншихуйдчих шиг болов уу яав.

Сонирхолтой бүтэц, бичиглэлтэй, highlight олонтой, ер нь таалагдлаа.
Амьдралын мөн чанарын тухайд:

Бид ганцхан л амьдрах төөрөгтэй, шагнал мэт атлаа шийтгэл. Учир нь энэ хугацаанд гаргаж буй шийдвэрээ дүгнэж цэгнэх, зөв эсвэл буруу байсан эсэхийг нь дэнслэн мэдэх боломжгүй. Өмнө нэгэнтээ амьдарч байлаа ч туршлага дурсамж нь үгүй, хоёр эс гурав дахаа амьдарч үзээд харьцуулан үзэх аргагүй учраас тэр. Иймд одоо байгаа бүхэндээ сэтгэл хангалуун, аз жаргалтай байх нь чухал. Дараагийн амьдралдаа сургамж эргэцүүлэл аваад очно гэж найдалтгүй. Хэн хэзээ үхэхээ хэрхэн мэдэх билээ.

Хайр сэтгэлийн тухайд:

Хайртай хүнээсээ хариу нэхэх болоод сэтгэл гуйх нь утга учиргүй, өөрийгөө хий дэмий тамлан шийтгэснээс өөрцгүй. Хайр ямар нэг болзолт нөхцөлгүй, өгөө аваа үзэн ядалтгүй Терезагийн Каренинд өгөх хайр мэт байх аваас туйлын амар амгалан, аз жаргалд хүрнэ. Гэвч энэ хараахан боломжгүй, хүмүүс хайрыг бусдаас нэхсээр өөрсдөө ч хайрлахаа умартаад бүүр цөхөрч гүйцдэг байх нь. / Карениний талаарх Терезагийн бодлууд, үхэл нь нулимс дуслуулсан/

Улс төр, итгэл үнэмшлийн тухайд,

Нэг л ирээд буцдаг ахархан хугацаанд яг юун төлөө талцан хуваагдаж үзэл номлолоороо хагаралдан тэмцэлддэг юм бэ? Улс төрийн үймээн шуугиан, ерөөс хүний өөрийнх нь бүтээж байгуулсан нийгэм гэгчийн дуусашгүй бужигнаан, эмх замбараагүй байдлаас ангид “өд мэт хөнгөн” оршихуй байвал болох нь тэр.

Базарваань!
Экзистензиалист зохиол - Орчин цагийн ээдээн буудаантай амьдралын дүрүүдээр хүмүүний оршихуйг эсрэгцлийн аргаар илэрхийлсэн. Уншихад мэдрэмж хүртэл эсрэгцэх. Хөнгөн атлаа хүнд ном юм.
... Дүр болгоны өсөх насандаа гэр бүл болон нийгмийн нөлөөнөөс суусан дутуугийн комплексууд ирээдүйн амьдралыг нь тэр өнгөөрөө битүү буддаг гэдгийг яруу тодоор харууллаа. Эртхэн таньж мэдэж өөртэйгөө ажиллаж дахин програмчлавал зүгээр юм.
... Үнэхээр хөнгөн эерэг - хүнд сөрөг гэж үү?
Тархины мэс засалч Томас хөнгөн асан - Терезагийн төлөө "Es muss sein" хийж хүндийг сонгосон. Зохиолын төгсгөлд Тереза "Aлтан гартай эмч хүнийг тосгоны тостой хар жолооч болгоод баллачихлаа" гэж гэмшил эрэхэд сэтгэл дүүрэн жаргалтай байсан, жаргалтай ч төгссөн. Тэгэхээр хүнд чинь эерэг юм биш үү? Хүндээс л үнэ цэнэ үүсдэг гэсэн бус уу?.
... Сэтгэл ба бие - Толинд өөрийгөө харж "би"- ээ биш биеэ зүхэх Тереза - Томасын сэтгэл нь Терезагийнх, бие нь түмэн хүүхнүүдийнх байлаа.
... Франц - хүн өөртөө байхгүй юм уруугаа л элийрэн тэмүүлэх юм - Сабинаг санагалзан түүнтэй холбогдох ганц гинжин холбоо Соц нийгмийн мөн чанар болсон жагсаалд дурлаж яваад Вьетнамд очиж үхлээ эрж яанаа. Оюутан охиноо л эрхлүүлж хэвтэхгүй.
... Францын эхнэр - Нөхрийнхөө үхэлд талархах сэтгэлтэн. Хаяад явсан нөхөр нь үхлүүт өөрийнх нь гар дээр ирж нас нөгцөөд бүхлээрээ өөрийнх нь бүрэн эрх мэдэл өмчлөлд шилжиж сэтгэл нь амсхийв.
... Сабина - хар бүрх - дутуугийн комплекс нь төгсийн өвчин болон хувирч өөрөө өөрөөсөө урвасаар л, урвагчийн дүрээр амьдарсаар дууслаа.
... Нохойн үхэхэд Тереза нохойгоо л чин сэтгэлээсээ хайрласнаа ойлгосон. Яагаад ижийгээ биш нохойг гэж? Болзолгүй хайр. Ижий нь биш нохой нь болзолгүй хайрласан болохоор муухан хүнээс дээгүүр заяагаар үхлээ.
... Toмасын хүү - Хаяад явсан эцгийнхээ үлдээсэн хоосон орон зайг нөхөх гэж аавыгаа эрэн хайж бидэрсээр эцэст нь Бурхны сургаалаар дүүргэж төгсөв. (гэр бүлийн салалтын уршиг)

... 2 дахин амьдраад амьдралыг туршиж, сайжруулж, засаж залруулж болдоггүй болохоор бидний амьдрал тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй юм. ...
Санаандгүй учрал, тохиол бүр өөрийн гэсэн илэрхийлэмжтэй байдаг. Зайлшгүйгээс ургаж, хүлээлтээр биежсэн, өдөр тутам давтагдан эргэцэж байдаг бүхэн хөшингө хэлгүй чанартай. Гагцхүү санаандгүй бүхэн өөрийн хөг аялгуутай.
Нэг уншаад тэр дор нь дуусгамааргүй санагдаж билээ. Бодолд автан тавьж уншмаар, үгүй ер тэгээд өмнө нь зохиолч нь шууд "дүрүүд бодит биш гэдгийг мэдэж байгаа биз дээ, тийм байж л үнэмшин итгэж дотор нь орохыг нь яана" ухааны юм бичингүүт цочордсон гэж. Мэдээж бодит биш ч гэлээ дүрүүдээ зохиож холбож байгаагаа уншигч нартаа бас хэлж болдог хэрэг үү гэж гайхав. Милан Кундератай уулзаад амьдралын талаар, оршихуй хайр дурлал хүсэл сэтгэлийн талаар уутлан ярилцаж байгаа мэт тийм дотно мэдрэмж төрүүлнэ гэж санаагүйсэн. Зохиолч хэлэхдээ "зохиолдоо гарч байгаа бүхий л нөхцөл байдлыг мэднэ, цөмийг өөрийн биеэр туулсан авч тэдгээр үйл явдлын аль нь ч миний товч намтарт бичигддэг, намайг төлөөлөх бодит хүнд хзртээлгүй юм. Романы маань дүрүүд миний өөрийн ухаараагүй боломжууд билээ... Тэгэхээр энэ роман зохиогчийн өөрийн тухай наманчлал бус ертөнц хэмжих хавханд орсон хүний амьдралын задлан шинжлэл юм." Хэдэн жилийн өмнө уншиж байсан эдип, нарциссыг хүртэл сануулаад сайхан байлаа. Людвиг ван Бетховений "Es Muss Sein" хэсэгтээ л өөртөө намайг уусгав.
Олон оршихуйтай танилцаж бас их олон зүйлс мэдэрч уншлаа. Нийгмийн задлан шинжилгээ ч юм шиг, хүмүүний дотоодын аялал ч юм шиг. Хүмүүс биднийг нийгэм, улс төр хэрхэн урхидаж өөрийн гар хөл болгож, механик хүн машин болгодог гэсэн санаа бас зухалзаж байв. Энгийн хормуудад төрдөг сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийн илэрхийлэмжүүд нь үнэхээр гайхалтай өвөрмөц юм.
Орчуулга нь маш сайн байсан. Утга агуулга нь миний хувьд мэддэг юмнууд байсан болохоор нэг их сэтгэгдэл төрүүлээгүй. Амьдралд байдаг л зүй тогтлуудын нэгийг дажгүй сайн илэрхийлсэн зохиол. Ялангуяа тэр хөвсгөр зөөлөн үстэй, цагаан туулайн зүйрлэл.
Сабинагын оршихуй л сонин. Үнэхээр хөнгөн. Ингэхэд би яг яачихсан хүн юм бэ? Мэдэхгүй
Гоё ч биш, муухай ч биш.
Элдэв балай зорилгоос суллагдаж, өөрийгөө чөлөөлөгдөхийг мэдрэх ямар гайхалтай тайвшрал гээч
Яаж ч явж байгаад уншчихав. Нэрнээс нь болчихов уу даа. Нэр нь маш таалагдсан гэхүүдээ. Уншаад яаж хөнгөн оршихыг мэдье, суръя гэсэн эсрэгээрээ үйл явдал нь маааш хүнд, олон зүйл бодогдуулсан ном байлаа. Уншиж дууссаны дараа хэтэрхий гунигтай байна.
Номын үйл явдлын тухайд Томас, Тераза 2-ын хайр дурлалын тухай ба Томасын урвалт, Томас Теразаг өрөвдөх нь хайр уу эсвэл өрөвч сэтгэл үү??? Номон дахь олон араар тавилтаас илүү дайны дараа сэхээтнүүдээ хэлмэгдүүлж буй нь их эмзэглэмээр санагдлаа.
Орчуулгын хувьд дажгүй болсон байна. Бичилт бас их өвөрмөц юм. Нэг юмыг 2 талаас нь харьцуулж, эсвэл эсрэг талаас нь бичсэн нь философийн ном ч юм шиг.
Юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй ном байна. Дүгнэхэд хэтэрхий хүнд зохиол, бас эмгэнэлтэй. Амьд үлдэх хүн амьтан алгаа.
Би бол бараг ахиж сөхөж харахгүй байх. Сэтгэлд бөөн хар үүл хуруулчих шиг санагдлаа.
Бүх зүйл өөрийн гэсэн зөв цагтаа болдог. Мөн өөрийн гэсэн хугацаатай...

Милан Кундера "Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй" энэ номыг анх гараад бест селлер байх үед нь авсан боловч уншилгүйгээр (нээж ч бараг хараагүй байх) жил шахуу хадгалжээ. Хэд хоногийн өмнө гэнэт яагаад ч юм миний сонголт болоод уншиж эхлэв. Хэрвээ би энэ номыг авсан даруйдаа уншсан бол ойлгож мөн чанарыг нь таних биш ердөө л "усан нүдэн гүнж" болох байсан байх.

Энэ номноос:
-Хэн нэгэн хүний хүүхэд насандаа авсан сэтгэлийн шарх (юу ч байж болно, хэн нэгний тоомжиргүй эсвэл албаар хэлсэн үг, хийсэн үйлдэл, өссөн орчин гэх мэт) хүний амьдралд (бидний хэлж заншснаар "хувь заяа") хэрхэн нөлөөлдөг тухай;
-Нэгэнт бий болсон "БИ"-г хэрхэн чиглүүлж, зөв замд нь оруулах тухай;
-Өөрийгөө сонсох нь хичнээн чухал болохыг дахин сануулж;
-Хүмүүс хөнгөн хийгээд хүнд хэрхэн ОРШИН буй тухай;
-Чиний жинхэнэ гэж боддог "хайр" яг үнэндээ зүгээр л хэн нэгнийг өмчлөх гэсэн сэтгэл ч байж болох тухай;
-Бүх л зүйл учир шалтгаантай тухай гэх мэт олон зүйлсийг олон талаас нь бодож тунгааж мэдэрлээ.

Хүмүүсийн хууран мэхлэлт, гуниг гутралын үеэр яагаачгүй байж Каренин нохойг нь өвдөөд нас барах үеэр ямар их гуниг төрөв өө. Хүмүүс яагаад амьтантай нөхөрлөж, тэднийг хайрладгийг ойлгож авсаан.

Хүнд хийгээд хөнгөн, хөнгөн хийгээд хүнд...

20180311
Романы нэр нь унших сонирхлыг өдөөж эхлүүлсэн ч нэр шигээ тийм ч сонирхолтой байсангүй, мэдээж миний бодлоор шүү дэ. Ямартайч романы бичилтийн хэлбэр нь их онцлог байлаа тухайлбал роман дөнгөж талдаа орж байхад гол дүрийн 2 баатар эцэстээ үхэх нь тодорхой болсон.Ер нь хэлбэр талаас дүгнэж болохооргүй гүн хоёрдмол утгатай юм. Мөн тухайн цаг үеийнхээ улс орны нөхцөл байдлын золиос болж байгаа хүмүүс, тэдгээрийн харилцаа болон амьдралд хандах "ХҮНД", "ХӨНГӨН" хандлага их онцой байлаа. Эцэст нь амьдрал гэдэг урт аялал оргүй хоосон зүйл мэт,хайрыг мэдрэх, аз жаргалтай байх эсэх нь тухайн хүний хандлага юм дөө мээдгүй нэг тийм хийсвэр учраа ч олохгүй мэдрэмжтэй дуусгалаа да. Гэхдээ уншаад үзчихэд бас гэмгүй юм. Something different
FOR YOU, DEAR ….
I.

Хүлээсэн хоёрыг уулзуулах гэж

Мод навчсаа гөвдөг гэж би боддог

Дурласан тэд салхинд хийсэн бүжихэд

Тэнгэр ямар их атаархдаг бол

Яг л над шиг

II.

Чамруу тэмүүлэх сэтгэлийг зурж нэг үзлээ

Уртаас урт шат, олстой байх юм

Унавал чи бариад авах байх гэж итгэн

Чимээгүй дээшлэн жингүйдэн явна

Будрах цас шиг

III.

Цагийн зүү чиний инээмсэглэл хоёр л

Ухардаггүй, урвадаггүй гэдэгт итгэн

Цоо ширтэн чамайг би ховсдож

Өвдгөн дээрээ толгойг чинь тавиад

Үнсэх болгондоо сэрээмээр байна… Д.Л 2016.12

Энэ шүлгийг би нэг удаа, зөвхөн нэг л удаа уулзах ёстой хүнд зориулж бичсэнсэн. Хожим эл номыг унших үед шүлгийг засаж сэлбэсэн нь энэ. Уншихад их хөнгөн уншигддаг ч хуудас бүрт санаа алдуулах ид шид байдаг нь зохиолчын өнгө аяс юм шиг. Харин эх хэлээр минь хачин сайхан хөрвүүлсэн орчуулагч Ж.Тэгшзаяа танд их баярлалаа. Номыг уншихын хажуугаар найруулагч Майк Николасын"Closer" /2004/ гээд киног үзчихвэл за тэгээд бүр л сайхан болоод явчихна шүү дээ.
Хайр гэдэг хязгааргүй олон хүүхэнтэй хурьцан тачаах оргилуун шунал бус цор ганц эмэгтэйг өвөртлөн унтах даруухан хүсэл аж.
Ахин уншаад сэтгэгдэл бичих шаардлагатай.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй gej yuu v
Гуниг бол хэлбэр, аз жаргал бол агуулга. Аз жаргал гээч гуниг гансралынхаа сул орхисон зайг дүүргэн орших буюу.

Тэмдэглэл: https://medium.com/@iBold/%D0%BD%D0%B...
хэн бүхэн мэдэх боловч өөртөө хүлээн зөвшөөрөхийг (бүр бодохыг ч) хүсдэггүй бидний дотоод дүр төрх юм шиг санагдлаа. мэдээж хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа нь дотоодод минь байдаг нэг тийм таатай бус мөн чанар, номын хэллэгээр бол тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй (хариуцлагаас зугтаасан, хөнгөн оршихуйгаар аргацаасан түрхэн зуурын бидний амьдрал). Нөгөөтэйгүүр нийгмийнхээ золиос болон амьдарч буй хөөрхий хүмүүс гээд л .. том гүрэн жижиг улсуудыг яаж золиос болгон ашигладаг нь энгийн иргэдийн амьдралаар тод үзэгдэнэ. их хурц хурц үгийн сантай зохиолч бас орчуулагч юм аа. ( зохиолч их егзөр хүн байх даа гэж бодов ккк)
дахиж уншихаар ном!
Хувьсах чанар, түрхэн зуурын зугаа ихэд чамин зүйлс хором мөч сүүлдээ гутамшиг эсвэл дараа болох. Эцгээсээ дайжин урвасан нь үнэн хэрэгтээ өөрөөсөө урвасан урвалт төдий. Олох зүйлс хувьсаж болох. Хувьсдаггүй зүйлс л БУРХАНЫ ХААНТ УЛСАД (диваажин) байдаг гэх. Нохой бол диваажингийн амьтан нохойг яасан ч тэр чамаас урвахгүй(нохой ямар нэгэн болзол, хардах сэтгэлтэй чамд үнэнч байхгүй) , харин хүний хувьд энэ нь жижигхэн оршихуйгаа баясгахын тулд зорилгодоо хүлэгдэхээс өөр аргагүй.
-Зорилго гэдэг утгагүй зүйл Тереза...Элдэв балай зорилгоос суллагдаж өөрийгөө чөлөөлөгдөхийг мэдрэх ямар гайхалтай тайвшрал гээч.
Тэнгэрлэг агуу хийгээд дорд өчүүхний хооронд төөрөлдмөөр жаахан зай байдаг...