Зүүд бол цорын ганц бодит зүйл

“Тагтаа” хэвлэлийн газар уншигчид та бүхнийхээ мэлмийд ээлжит нэгэн номоо өргөж байна. Хүн төрөлхтний анхны киног 1906 онд Австраличууд бүтээжээ. Харин Монголчууд бид 1935 онд “Монгол хүү” хэмээх кино хийж энэхүү урлагийн хөгжлийн түүчээнд хөл нийлсэн. Монголын кино урлаг Дэлхийн кино урлагтай бараг нас чацуу ч бидэнд тэднээс сурах, судлах зүйл асар их бийг манай өнөөдрийн киноны хөгжил бэлхнээ харуулна. Энэ ч утгаараа бид Монголын кино сонирхогчид, кино уран бүтээлчид, кино урлагт суралцагч оюутнууд, киноны үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулж Италийн төдийгүй хүн төрөлхтний суут найруулагч Федерико Феллинийн намтар, дурсгалын “Зүүд бол цорын ганц бодит зүйл” хэмээх гайхалтай номыг яруу найрагч, орчуулагч Ганбатын Лхагвадуламын хөрвүүлснээр өргөн барьж байна.

Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Амьдран туурвих хугацаандаа 20 гаруй кино, 40 гаруй кино зохиол бичсэн тэрээр өөрийн гэсэн давтагдашгүй арга барил, өвөрмөц сэтгэлгээ, гайхамшигт дүр дүрслэлүүдээрээ кино урлагийн хөгжилд маш том нөлөө үзүүлсэн юм. Италийн неореализмын үндэслэгчдийн нэг Роберто Росселлиниг даган урлагт хөл тавьсан тэр хожим Felliniesque буюу Феллини маягийн хэмээх тусгай үг, тухайлсан үзэл санаа дэлгэртэл өөрийн гэсэн зам мөрийг гаргаж чадсан суут туурвилч болсон юм.

Хэвлэгдсэн он 2016
ISBN 978-99962-55-97-7
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Binderya Binduush
Хэлчихсэндээ харамсаж, юу ч хийсэн буцааж болдоггүй үг гэж бий. Харин огт хэлэгдээгүй үгс түүнээс илүү өр өвтгөм байдаг аа. Хэлэх учиртай үгээ эзэнд нь хүргэж чадаагүй тийм үеүдээ бодохоор олон хүн гомдоож байжээ гэдгээ ойлгодог." Федерико Феллини
ШарлоттЧэндлерийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номоос

Oyuka Munkhbat
Яг л өөрөөрөө, өгөгдлөөрөө, зөн совин логикоо уялдуулан амьдарсан бүтээлч юмаа, зоригтой

Tushigt-Erdene Davaa-Ochir
Хусаж уншсан ном тул дажгүй байлаа хаха.

Tsatsral
Бусдын бодолд автахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байж л эцэст нь өөрийнхөөрөө амьдарсан болно. Хаана ч юу ч хийж явж байсан байнга сэтгэл зүрхийг чинь догдлуулж, хийх бүрт анхны мэт мэдрэмжийг өгдөг зүйлдээ л тууштай үнэнч бай. Амьдралыг байнга таашааж, сайхан талаас нь харж бай. Чин сэтгэлээсээ дурлаж хийдэг зүйлээ хийх юм бол амьдралдаа нэг ч өдөр ажиллах хэрэггүй болно. Хэзээ ч хүнийхээр битгий хий. Бусдыг сөрж явхаас, өөр бодолтой байхаас битгий ай, хүмүүс ярьж л байдаг. Нэг өдөр тахин шүтэж байсан ч эргээд нэг өдөр хараан зүхнэ, үүнд санаа сэтгэлээ зовоох хэрэггүй.

Munkhnaran Avraga
Read it like if I was listening to grandpa's life story.

Nyamzul Batsukh
Бусдаас магтаал, хүндэтгэл авсан ч эс авсан ч, шүүмжлүүлсэн ч шүүлгэсэн ч хийхийг хүссэн зүйлээ хийсээр байна гэдэг нэг бодлын сэтгэл хөдөлгөм сайхан зүйл мэт санагдавч хэзээд амаргүй байдгийг Фелинигийн дурсамжаас уншиж болно. "Ажил минь яг ч ажил биш, уртаас урт амралт байжээ. Хүсэл сонирхол, ажил төрөл минь нэг л зүйл байлаа. Ажил минь кино бүтээх, хүсэл минь кино бүтээх, амьдрах амьсгалах минь ч кино бүтээх байж" гэсэн өгүүлбэр хэчнээн сэтгэл гижигдэм байсан гээч. Ерөөс Фелини бидний дунд амьдарч буй цөөхөн азтай хүмүүсийн нэг юм шиг санагдсан. Үүнийгээ ч тэр өөрөө мэддэг байж. Алдартай найруулагч болсондоо ч биш, Оскарын шагналыг дөрвөн удаа хүртсэндээ ч биш. Харин энэ дэлхийд төрсөн утга учир, насан туршийн зорилго, хүсэл тэмүүллээ бүрнээ ухаарч, сүүлчийн амьсгалаа таттал тэр л амьдралаараа амьдарч чадсандаа тэр азтай.

Дашрамд дурдахад, Тагтаа паблишингийн хамт олонд дахин дахин талархдаг шүү. Орчуулгын номонд сүжиг буураад байсан намайг Тагтаагийнхан л дахиж уруу татсан. Уншихад хөврөөд л байдаг сайхан орчуулгатай.

За тэгээд эцэст номоос таалагдсан хэдэн эшлэлийг оруулж байна. Цаана нь оруулаагүй өчнөөн сайхан эшлэл буй. Номыг нь уншиж байж л бүрэн амтална даа ;)

"Зовлон удаан үргэлжлэхгүй гэдгийг ухаарах нь ч нэг бодлын жаргал юм даа"

"Хөгжмийг бусад урлагийн дэвсгэр, суурь төдий ашиглах нь онц чухал, эрхэм дээд шинжийг нь үгүй хийдэг шиг санагддаг юм. Зоогийн газарт юм уу, ямар нэг барилга байгууламжид ороход хөгжим явж байвал би тамхи татаж байгаа хүнээс болихыг хүсдэг шигээ хөгжмөө унтраахыг эелдэгээр гуйна. Би хүчинд автсан сонсогч, хүчинд автсан тамхичин, ер хүчинд автсан хэн нэгэн болохоос үргэлж айдаг... Хэний ч сонсохыг хүсээгүй хөгжим одоо хаа сайгүй дүнгэнэх болжээ."

"Ганцаардсан хүн, уйтай орчин, ерөөс ганцаардалтай холбоотой бүхэн надад сонирхолтой санагддаг. Ямар ч юм шалтгаанаар олноос сондгойрч, олонхийн эгнээнд багтаж чаддаггүй өөр шигээ хүмүүсийг би бүр бага байхаасаа ажигладаг байв. Дэндүү ухаантай, эсвэл дэндүү тэнэг хүмүүс л тэгж бусдаас үлдэж хоцордог. Гэвч ухаантнууд өөрсдийгөө тусгаарлаж, ухаан муутнууд бусдын нөлөөгөөр тусгаарлагддагт гол ялгаа нь бий."

"Нэг хүнтэй тавин жил амьдрахад банкин дахь хадгаламж шиг дурсамж дурдатгалын дундын данстай болдог. Хамаг байдгаа цугтаа элээсэн хоёр хүн "Тэгэхэд тэгж билээ. Тэр өдрийг санаж байна уу?" гэхчлэн ярьдаггүй. Өөрийн чинь санаж байгаа бүхнийг нөгөөх чинь мэдэж байгаа нь хэзээд илэрхий. Нэг хүнтэй насыг барахын хамгийн сайхан нь энэ юм."

"Миний оюун бодол, гар хоёр ер бусын сэжмээр холбоотой байдаг. Харандаа бариагүй үед төрдөг санаа намайг зурж эхлэхэд л жинхэнэ ёсоор амилдаг. Тиймээс хаа ч явсан дэргэдээ харандаа байлга нь чухал юм. Харандаа, бид хоёрын сэдсэн олон санаа "Би! Би! эхлээд амьдармаар байна!" гэж бие биеэсээ өрсөн шаагилдацгаадаг."

"Багын найзууд маань том болоод ийм ч хүн болно, тийм ч ажил хийнэ гэж ярьдагсан. Би харин нэг ч удаа тэгж бодож, тиймэрхүү зүйл ярьж байгаагүй. Өөрийгөө эргэн тойрныхоо томчууд шиг болсон байгаагаар төсөөлж чаддаггүй байж. Магадгүй би өсөж том бололгүйгээр, өвгөрч хөгшрөлгүйгээр нас ахижээ..."

bbatenkh
Энэ ном ерөөс найруулагчийн тухай түүх биш ээ....., хүний тухай. Хүнд амьдралын зорилгоос гадна эхнэр гэдэг хүн хичнээн чухал болохыг ойлгуулаад л өгнө дөө. Аавынхаа тухай, эхнэрийнхээ тухай бичсэн хэсгүүд цаана л нэг өөр, дотроос гарч байгаа гэлтэй давхар өгүүлэмжтэй. Хувь хүний намтар түүх бүр ингэж бичигддэг бол уншаад байхсан...

Frank
Гайхалтай гэхээс аргагүй найруулагч бас уран бүтээлч хүний намтар түүхийг уншиж дуусав! Түүний төгсгөл хүртэл гайхалтай байжээ! Хэдийгээр ганц ч кануг нь үзэж амжаагүй ч энэхүү номыг тун амтархан уншиж дуусгав!

Orchlon
ФРЕДРИКО ФЕЛЛИНИ – ЗҮҮД БОЛ ЦОРЫН ГАНЦ БОДИТ ЗҮЙЛ
20-р зууны суут хүмүүсийн нэг Италийн алдарт кино найруулагч Фредрико Феллинийн амьдралд хэсэг саатлаа. Феллини өөрөө өмнө минь суугаад намтраа яриад өгч байгаа юм шиг л их гоё энгийн бичигджээ. Кино урлаг ийм байдаг шүү гэхээсээ илүү, амьдрал ийм л байдаг даа гэж хойч үеийн бидэнд зориулан өөрийн дурсамж дурдатгалаа өгүүлэн ярьсан юм шиг…. Намтарчилсан уран бүтээлийн цаана “амьдрал” хэмээх томоос том сэдэв өгүүлэгдсээр байдаг, тэгээд уншигчийг амьдралыг ахин нэг өөр өнцгөөс харах боломж олгодог нь сайхан юм.

Хүн бүхэнд авъяас гэх зүйл төрөлхөөс заяагддаг бөгөөд тэрхүү авъяас билгээ таньж чадваас, түүнийг тордож чадваас хэзээ ч дахин давтагдашгүй шижир эрдэнэ болдог ажээ. Феллини төрөлхийн тайз дэлгэцийн хүн байсан. Багаасаа циркийн амьдралыг шохоорхон харж, өсвөр залуу насандаа зураг зурж зохиол түүх бичиж, чадвар нь баяжин хөгжсөөр хожим кино найруулагч болсон билээ. Энэ нь түүний бага балчир наснаасаа зөв совингоороо танин ухаарсан, амьдралынхаа туршид хийх ёстой, хийвэл зохих, хийхийг л хүсч мөрөөдөж ирсэн цорын ганц ажил нь байлаа.

federico-fellini-image-1024x814.jpg

“Ажил минь яг ажил ч биш, уртаас урт амралт байжээ. Хүсэл сонирхол, ажил төрөл минь нэг зүйл байлаа. Ажил минь кино бүтээх, хүсэл минь кино бүтээх, амьдрал амьсгалах минь кино бүтээх байж…” гэж тэрээр өгүүлжээ.
Хүн өөрийн хүсэл мөрөөдлийг олж, түүнийг өөрийнхөө амьдралынхаа зам мөрөө болгож чадвал амьдрал туйлын утга учиртай байдаг гэдгийг Феллинийн амьдралаас харж болох юм. Тэр амьдралынхаа туршид ажилласаар насыг бараагүй. Харин өөртөө жинхэнэ амралтыг олгож чадсан нь тэрээр жинхэнэ мөрөөдлөө таньж түүгээрээ амьдарч чадсны гавьяа гэмээр.

Түүний амьдралын түүхийг жүжигчин эхнэр Жульетта Мазинагүйгээр төсөөлшгүй. Тэд тавин жил ханилсан. Хэдийгээр бурхан тэдэнд хүүхэд хайрлаагүй ч бие биенээ гал халуун хайраар хайрласаар насыг барсан билээ. Амжилттай яваа эр хүний ард бүсгүй хүн байдаг хэмээх үг юутай үнэн. Фелиннийн их амжилтын ард түүний ухаалаг, цайлган, тэвчээртэй, үзэсгэлэнтэй эхнэр нь үргэлж байсаар ирсэн. Жульетта бол түүнд ирсэн бурхны бэлэг…

federico-fellini-gullietta-oscar.jpg

Сүүлчийн бүлгийг уншихдаа мөн ч их уйлсан даа. Баян, ядуу, хөгшин залуу хэнийг ч үхэл гээч зүйл ялгалгүй айлчлан ирээд халуун амийг нь аваад оддог нь амьдралын жам. Үүнийг хэн ч тойрч гарч чадахгүй нь үнэн. Феллини 50 жилийн хуримын ойгоо тэмдэглэсний маргааш нь харин Жульетта нөхрөөсөө 5 сарын дараа бурхны оронд заларсан юм. Ямар их баяр бахдал бас ямар их харуусал байв аа. Үүнийг бичиж суухдаа ч тэднийг энэ зуунд хайртай Ром хотдоо аз жаргалтайгаар амьдарч, Феллиниг хийж чадаагүй олон киногоо найруулан хийж байгаагаар төсөөлсөөр сууна…

Агуу хүмүүс гэдэг түүхийн тоосонд ч элэгдэж мартагдалгүй, зам мөрөө үлдээсээр, гайхалтай намтар уран бүтээл нь дараагийн зууны хүн төрөлхтөнтэй учран золгосоор бас бахархал төрүүлсээр байдаг нь гайхширмаар. Тэд ер нь үхдэг гэж үү. Он жил дамжин дамжсаар бусдыг гайхшруулсаар, хүн төрөлхтний зүрхэнд оршсоор л байдаг бололтой.

2018.03.01 Орчлон

Д. Мөнхшүр
I want to read

Battuya Tsendsuren
За энэ бол хүсэл мөрөөдлөө бодит амьдрал болгож, өөрийн гэсэн давтагдашгүй ертөнцдөө "жаргаж" амьдарсан Итали найруулагчийн амьдралын тухай байлаа.Ажил нь амралт болсон, бусадтай адил байх, бусдыг даган дуурайх гэдэг ойлголт түүнээс дэндүү хол юм. Яг л жинхнээсээ өөрөөрөө байж чадсан элдэв гоёл чимэггүй амьдралтай хүн юм гэж бодогдлоо.

Dulguunzaya Boldbaatar
Төгсгөлд нь нулимс өөрийн эрхгүй урсаад байв. Өөд болохынхоо 1хэн хоногийн өмнөхөн хүртэл дахиж кино хийнэ гэж байгаа гэж тэр ярьж байв.

D Nomiun
Миний энэ найруулагчийн тухай мэдлэг нимгэн, нэг ч киног нь үзэж байгаагүй дээрээс нь номонд Фэдэрик Фэллинигийн сонирхолтой гэгдээд байгаа шиг гайхалтай ер бусын илбийн ид шидийн зүйл байсангүй. Гэх мэт шалтгаанаар номыг уншихад уйтгартай байлаа. Уг хүн нь зарим нэг талаараа надтай төстэй зан чанартай байсан нь гайхмаар ч юм шиг үгүй ч юм шиг... Номны хавтасны дизайн, монгол нэр нь бол хүний анхаарал татахуйц юмаа.

Sarnai
Жилийн дараа ганц нэг киног нь үзчихээд дахиад уншихад илүү сайхан амттай байлаа.

KhulanD
Би яагаад ч өөр хүн болж чадахгүй!!
Федерико Феллини бол 100 гаруйхан жилийн түүхтэй ч асар баялаг сан хөмрөг, зам замналтай кино урлагт нэрээ дархалж чадсан хүн төрөлхтний агуу найруулагчдын нэг билээ. Тэрээр бодол санаа минь тэмдэглэж авахад ч гар гүйцэмгүй хурдтай, асар баялаг санагддаг.
Бодит амьдрал нь зүүдэнд нь хүртэл хэтийдсэн, баялаг намтартай хүн гэвэл Феллини билээ. Тэр хачин жигтэй зүүднүүдээ кино хальсанд буулган үлдээсэн нь бидний аз болжээ. Феллини “Зүүд гэдэг ердөө бодит бүхний тусгал” гэж үздэг, “Хүний оюун ухаан шавхагддаг уу?”, “Зүүдийг ер зүүдэлж бардаг болов уу?” гэж үргэлж өөрөөсөө асуудаг хүн байсан.
Ямарваа нэг ажил зүйлийг ааганд нь тултал хийхэд ямар гайхмашиг бий болдгийг тэр нотолсон. Түүнэс та яагад кино хийдэг вэ? гэж асуух нь яг л тахиа яагаад өндөглөдөг вэ? гэж тахианас асуухтай адил гэж хэлж байсан. Бидэнд ч бас ингэж хийх, ингэж үйлдэх, угаасаа, цаанаасаа, төрөлхийн юм шиг үйлдэх ЗАЯАГДСАН зүйл бий! Бид түүнийгээ олж нээх хэрэгтэй. Магадгүй та хууль эрх зүй, эдийн засаг, урлаг, улс төр, спорт юу ч байсан түүнийг бүх зүрх сэтгэлээсээ хийвэл зүүдэнд чинь хүртэл алив шинэ санаа, амжилтууд чинь хамт байх болно. Федерико кино хийх үедээ адирнелин маань төрөлхийн хэмжээнээс илүү ялгарч, зураг авалтын тайлбайд жинхэнэ амьдрал өрнөдөг, бөгөөд шинээр эхдэх үедээ би шинэ тив нээхээр явж буй Кристофер Колумб мэт өөрийгөө төсөөлдөг гэж хэлсэн байдаг.
“Хүнийг таньж мэднэ гэдэг сайхан юм. Тийм болоод ч таньдаг байсан, хайрлаж халамжилж байсан хүмүүс нь байж л байвал тэр хүн үгүй болохгүй” Ф.Феллини

Enkhchimeg
Ухаантнууд өөрсдийгөө тусгаарлаж, ухаан муутнууд бусдын нөлөөгөөр тусгаарлагддагт гол ялгаа нь бий. / 108-р тал/

Хэлчихсэндээ дараа нь харамсаж, юу ч хийсэн буцааж болдоггүй үг гэж бий. Харин огт хэлэгдээгүй үгс түүнээс илүү өр өвтгөм байдаг аа. /214-р тал/

Nyamaa Ts
Дахин Ромад очихоор болов, ялангуяа Чинечиттад.

Anu June
Таалагдав.