шилж чамлан арав хүрэхтэй үгүйтэйг нь арайхийн уншив. үлдсэн хэдийг нь хаа нэг гүйлгэмз (үгүй ч байж мэднэ).
Өөр өөр цаг үед төрсөн тэс өөр бүтээлүүдийг нэг дор унших боломж өгдөг болохоор өгүүллэгийн эмхтгэлд хамгийн дуртай. Зохиолчийн товч намтар тухайн цаг үеийн түүхэн байдлыг зураглаад өгүүллэгийг нь уншихаар илүү амттай ойлгомжтой болох шиг санагддаг.
Хамгийн их сэтгэлд хүрсэн өгүүллэгүүд
Их мэргэн: эрдмийн оройд хүрэх боломж хүн бүрт байдаг ч түүндээ бардамнах ихэрхлээ дарах ухаан тэр бүр олддоггүй.
Харрисон Бергерон: Зохиолч нь өөрөө шинжлэх ухаанч, инженер болоод ч тэр юмуу бусад өгүүллэгээс тэс өөр. Ирээдүйд бүгд тэнцүү болох авч оюун санааны эрх чөлөө гэгчийг нухчин дарах болно. Хүн төрөлхтөн одоо ч өөрсдийн ухамсаргүйгээр бодол санаа, тархины цар хүрээгээ цэгнүүлсээр байгаа.
Аз жаргалтай төгсгөлүүд: үлгэр бүрийн төгсгөл ижилхэн байдаг шиг хүн бүрийн замнал нэгэн цэгт хүрээд дуусна. Тэр нь хэн ч зайлах аргагүй үхэл. Тэгсэн байтал хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт бие биенийгээ хэмлэсээр, сэтгэл зүрхээ үл хайхран зовлон гуниг дунд амьдардаг. Маргааш юу болохыг хэн таах юм бэ? Өнөөдөр өчигдөрөөс, маргаашаас ч хавь илүү чухал.

Лааны дөлийг тойроод элдэв шавьж эргэлдэн ниснэ. Зарим нь дөлөнд хэт ойртсоноос шаржигнатал шатах далавчны чимээ байсгээд л дуулдах бол зарим нь лааны дөлөнд бүтэн биеэрээ ороод тэр дороо талийж харагдана... Шавжнууд үргэвч агшны дараа ахиад л цуглаад... Доктор Фисчелсон үрчлээт магнайнхаа хөлсийг шудран “Хоромын жаргалаас өөрийг хүсдэггүй хүний араншинтай яг адил шүү” хэмээн бувтнав.

Үнэхээр сайхан түүвэр байсан шүү. ҮЛГЭРЧ урьд тиймэрхүү бичлэгийг уншиж үзээгүй болоод ч тэр үү хамгийн их таалагдсан.
Сайхан өгүүллэгүүд байна. Сайн ч орчуулж.

Энэ хэд бүүр онцгой сэтгэгдэл төрүүлэв:

Ясүнари Кавабата -н "Канар бялзуухай"
Исаак Зингер -н "Хар захын гудамжны Спиноза"
Накажима Ацуши -н "Их мэргэн"
Шерман Алекси -н "Эцэг минь өөрийгөө Вүүдстокт Жими Хэндрикс 'Одод гялалзсан далбаа' -гаа тоглож байхыг харсан цорын ганц индиан гэж ярьдаг байсан учраас..."

wasn't really my kind of book... I liked the cover tho... i actually bought this mainly because of the cover so...

Гурав дахь шөнө, Канар бялзуухай, Хар захын гудамжны Спиноза, Зул сар, Харрисон Бергерон, Манцуй, Эрвээхийн өдөр, Аз жаргалтай төгсгөлүүд илүүтэй таалагдсан.
Үе үе дайралдах үг үсгийн алдаануудыг эс тооцвол өөлөх зүйл алга.
Энэ өгүүллэгийн түүврийн ачаар унших байтугай сонсож ч байгаагүй орон орны чадварлаг зохиолчдын бүтээлүүдийн дээжээс амтлах завшаан олдлоо.
Өгүүллэг уншиж байгаа болоод тэр үү нэг уншилтаар бүхлээр нь залгичхаж болохгүй заавал өгүүллэг болгоны хойноос нэгийг тунгаах хэрэг гарсаар гурван хоног шимтэж уншив.

2018 оны 5 сарын 3
Төрөл бүрийн амттанд бялуурах шиг л... өөр хоорондоо ялгаатай ч, нэг л хүний амнаас сонсох мянга мянган түүх шиг олон өгүүллэгүүд.