Аварга том далавчтай өвгөн

Орчуулагч Б.Баясгалан 2013 онд "Аз жаргалтай төгсгөлүүд" нэрт Өрнө, Дорнын шилмэл өгүүллэгүүдийн түүвэрээ уншигчдад хүргэсэн билээ. Энэхүү номын үргэлжлэл болж "Аварга том далавчтай өвгөн" хэвлэгдэн гарлаа. Энэхүү номд Нобелийн шагналт зохиолчид болох Исаак Башевич Зингер, Ясүнари Кавабата, Габриел Гарсиа Маркез, Нагиб Махфуз, Мо Яан, Элис Мүнро, Америкийн орчин цагийн үргэлжилсэн үгийн мастер Курт Вонненгут, Жон Чивер, японы зохиолч Харуки Мураками зэрэг орчин цагийн үргэлжилсэн үгийн 13 нэрт мастеруудын 20 гаруй өгүүллэг багтсан болно.

Хэвлэгдсэн он 2014
ISBN 978-99973-909-6-7
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Bayanjargal Munkh-Orshikh
"Дур булаам"-ын өмнөх хувилбар бололтой.

Энэхүү түүврийн ижил нэрт Маркесийн өгүүллэг маш их таалагдав. Хэзээнээсээ л, түүний санаанд оромгүй зүйрлэлийг гайхширч хүлээж авдгийг хэлэх үү.

Харин "Олон жилийн дараах уулзалт" гунигт автуулж орхилоо.

Эхний, сүүлийн өгүүллэгүүдийг сэтгэл сэрдхийлгэм бичиж.. Зураглан бодоход үгийн сонголт хэтэрхий сайн нөлөөлөв.

Эх зохиолчын үндсэн санаанд хүрч очиход тун богинохон байдгаараа яаруу уншигчдад өгүүллэг таалагддаг байх даа. Сайхан санагдлаа..

Miso
Баясгалан орчуулагчийн орчуулгын номонд дуртай болоод нэлээн хугацаа өнгөрчээ. Блогийн ертөнцөөр аялж байсан тэр жилүүд ард хоцорч компьютер утсаараа блог орох нь ч, блог хөтлөгчид ч багасчээ...гэхдээ хааяа bayasgalanb6blogspot.com-оор шагайдаг хэвээрээ...Сонгож шилж орчуулж байгаа өгүүллэгүүд нь хичнээн өвөрмөц бас далд утгатай гээч. Аз жаргалтай төгсгөлүүд номыг нь гарсан гэдгийг нь мэдсэн даруйдаа гүйн очиж авч байж билээ, Харин энэ номон дээр нь орчуулагчийнхаа гарын үсгийг зуруулаад авчихсандаа олзуурхаад л байна. Анхны удаа авсан болохоор ч тэр юм уу. Баясгалан орчуулагч нь орчуулахаас гадна өөрөө шүлэг бичдэг маш авьяастай эмэгтэй гэж би дүгнэнэ. Дотогшоогоо чагнаж, дотроосоо оргилох авьяастай хүн бүрийг бишрэнэ...